08.26

Дуучин Ану дэлгүүрээ рекламдав


Тураах цай, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт олон улсын сүлжээний бизнес эрхлэн чамгүй амжилттай яваа дуучин Ч.Уранхолбоо буюу Ану “Doll House Boutique” нэртэй загварлаг хувцасны тасгаа саяхан нээгээд байгаа аж. Тэрбээр өөрийн цахим хуудсаар нь дамжуулан гоо сайхандаа хэрхэн анхаарал тавьдаг, ямар төрлийн будаг шунх хэрэглэдэг, эдэлж хэрэглэж буй хувцас гоёлуудаа хаанаас авдаг талаар нь асууж сурагласан фэн бүсгүйчүүддээ зориулан дуучин Ану харамгүй зөвлөгөө өгдөг юм билээ. Энэ ч үүднээс тэрбээр өөрийн дүү Ч.Номинхолбоотой хамтран "Doll House Boutique" тасгаа нээж, Англи улсаас оруулж ирсэн загварлаг хувцас, даашинз, гутал, цүнх зэргийг худалддаг болжээ.