08.29

Г.Ундармаа: Би жүжигчин мэргэжилдээ үнэнч

Жүжигчин Г.Ундармаа өдгөө "Х ТҮЦ" продакштай хамтран тоглож байгаа билээ. Тайзаа ихэд санаснаа өгүүлсэн тэрбээр саяхан цахим хуудсаараа шууд бичлэг хийж фэнүүдтэйгээ уулзсан юм. Энэ үеэрээ шинэ уран бүтээлийнхээ талаар мэдээлэл өгсөн юм. "U film"-ийн дөрөв дэх дэлгэцийн бүтээлийн зураг авалт тун удахгүй эхлэх гэж байгаа бөгөөд энэ удаа тэрбээр их сургуулийн багшийн дүрийг бүтээх гэнэ. Жүжигчин бүсгүй тоглолт, киноны ажлынхаа хажуугаар Хан-Уул дүүргийн Яармагийн эмнэлгийн 500 м.кв талбайг ч тохижуулах ажлаа хийж байгаа гэсэн шүү.Түүнийг УИХ-д нэр дэвших бодолтой байгаа эсэх талаар фэнүүд нь асуусахад "Би жүжигчин мэргэжилдээ үнэнч. Энэ мэргэжлээрээ илүү амжилтад хүрч, чадах бүхнээ хийхийг хичээдэг. УИХ-ын гишүүн гэдэг нь дурын хүн очоод хийчих ажил биш гэж боддог" хэмээн хариулсан юм.