08.29

Д.Эрдэнэбулганы бүтээл үзэгчдийг байлдан дагуулна

Кино урлагт хэдийнэ байр сууриа эзэлсэн "DOZ" энтертайнментынхан залуу халаагаа бэлдэж эхэлжээ. Тодруулбал, МУСТА С.Доржсүрэн, А.Мөнгөнзул нарын хүү Д.Эрдэнэбулган кино ертөнцөд хөл тавиад удаагүй байна. Хэдийгээр Д.Эрдэнэбулган кино ертөнцөд хөл тавиад удаагүй ч чамгүй амжилттай яваа бөгөөд “PLUS MOTION PICTURE”-ийг байгуулж, хоёр дахь уран бүтээлээ үзэгчдэд хүргээд байна. Тус энтертайнментын хоёр дахь уран бүтээл "Нэг өдрийн дайсан" кино энэ сарын 26-наас үзэгчдэд хүрч эхэлсэн бөгөөд амралтын өдрийн кино сонголтод дээгүүр давхиж байгаа гэнэ шүү.