08.29

Жессика Альба шивээсэндээ дургүй

"Forbes" сэтгүүлийн АНУ-ын баян эмэгтэйчүүдийн жагсаалтад багтсан, 35 настай жүжигчин, ажил хэрэгч бүсгүй Жессика Альба саяхан өгсөн ярилцлагандаа, хэрэв цаг хугацааны машинтай байсан бол, залуу халуун нас руугаа эргэн очиж шивээс хийлгэхээ болих байсан гэдгээ өгүүлжээ.
Жүжигчин бүсгүй хүзүү, бугуй, хондлой дээрээ шивээс хийлгэсэндээ харамсаж явдаг гэнэ. Жессика Альба залуу насандаа тэнэг үйлдэл цөөнгүй хийснээ хүлээн зөвшөөрч, одоо л ухаан сууж эхэлж байгаагаа ярьжээ.
Тэрбээр мөрөндөө хийлгэсэн байсан сарнайн шивээсээ арилгуулсан билээ.