08.30

Явган хүний гарц дээр зогсвол 19200 төгрөгөөр торгуулна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь ирэх есдүгээр сарын 1-ны өдрөөс  хэрэгжиж эхэлнэ. Манай улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэдгийг хуульд заажээ. Мөн энэ хуулиар жолооч, явган зорчигчийн эрхийг үүргийг нэг бүрчлэн зааж,  хууль зөрчвөл ямар хариуцлага ногдуулах заалтыг оруулжээ. 9 сарын 1-нээс ЖОЛООЧ таны баримтлах 24 дүрмийг танилцуулж байна

    Явган хүний гарц дээр зогсвол 19200 төгрөгөөр торгуулна.
    Хурд хэтрүүлвэл 48000 төгрөгөөр торгуулж, 6 сараар эрх хасна.
    Согтуугаар машин барьвал 384000 төгрөгөөр торгож, 6-24 сараар эрх хасна.
    Давтан согтуугаар машин жолоодвол 30 хоног баривчилна.
    Замын гэрэлтүүлэг осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн бол 960000 төгрөгөөр торгоно.
    Давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол 9600 төгрөгөөр торгоно.
    Холын гэрлээ шилжүүлээгүй бол 19200 төгрөгөөр торгоно.
    Гэрэлтүүлэг бүрэн бус хөдөлгөөнд оролцвол 48000 төгрөгөөр торгоно.
    Шалтгаангүйгээр хэт удаан явбал 19200 төгрөгөөр торгоно.
    Зөвшөөрөлгүй хурд сааруулагч хийсэн бол 960000 төгрөгөөр торгоно.
    Хүнд өвчтэй үедээ жолоо барьвал 48000 төгрөгөөр торгуулна.
    Бичиг баримтгүйгээр машин жолоодвол 48000 төгрөгөөр торгуулна.
    Замаа стандартын дагуу арчлаагүй бол 960000 төгрөгөөр торгуулна.
    Эсрэг урсгал сөрвөл 96000 төгрөгөөр торгуулна.
    Зөвшөөрөлгүйгээр замын тэмдэг шинээр тавьсан иргэнийг 96.000 төгрөгөөр торгоно.
    Явган зорчигч согтуугаар ЗХД зөрчвөл 48000 төгрөгөөр торгуулна.
    Хэт ядарсан үедээ жолоо барьвал 48000 төгрөгөөр торгуулна.
    Хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчвөл 19.200 төгрөгөөр торгуулна.
    Буруу талаар нь гүйцэд түрүүлвэл 19200 төгрөгөөр торгуулна.
    Явган зорчигчийн замаар явбал 19200 төгрөгөөр торгуулна.
    Бүртгэлгүй машинаар хөдөлгөөнд оролцсон иргэн 96000 төгрөгөөр торгуулна.
    Улаан гэрлээр орвол 19200 төгрөгөөр торгуулна.
    Жолоодох эрхгүй этгээд машин барьвал 192000 төгрөгөөр торгуулна.
    Түргэний машинд зам тавьж өгөөгүй бол 19200 төгрөгийн торгуультай.