08.31

Маргааш 4,9-өөр төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй

Хичээлийн шинэ жил эхлэж байна. Замын хөдөлгөөний ачаалал тэр дундаа явган зорчигчийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байх тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, автобусны буудлын орчимд тээврийн хэрэгслийн хурдаа хасч анхаарал болгоомжтой оролцох, эцэг эхчүүд та бүхэн хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, явган хүнд зориулсан зөвшөөрсөн гэрэл дохио, тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр аюулгүй байдлаа хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Маргааш буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний удар 4,9- өөр төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй бусад тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.