Улс даяар сар болгоны 01-ний өдөр архи, согтууруулах ундаагаар үйлчилж, зарахгүй байхыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар хориглосон байдаг билээ.
Өнөөдөр есдүгээр сарын 01-ний өдөр бөгөөд хичээлийн шинэ жил эхэлж байна. Тэгвэл энэ өдөр архи согтууруулах ундаа зарахгүй байх, мөн насанд хүрээгүй хүүхдүүдэд худалдаалахгүй байхыг анхааруулж байна. Учир нь хичээлийн шинэ жил эхэлж байгаа учраас хөл хөдөлгөөн ихтэй, зуны гурван сар уулзаагүй оюутнууд найз нөхдөөрөө уулзалдаж, нууцаар наргиж цэнгэж нууцаар архи согтууруулах ундаа худалдаж авахыг үгүйсгэхгүй юм. Түүнчлэн ямар нэгэн баяр болохоор жолооч нар хөөрцөглөж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол аваар гаргадаг билээ. Тиймээс худалдааны төвүүд болон дэлгүүр, супермаркетуудыг архи, согтууруулах ундааг бусдад зарж худалдаалахгүй байхыг зөвлөж байна.