09.02

Холливудын шинэ хос


Барбадосын дуучин гоо бүсгүй Рианна Майами хотноо тоглолтоо хийсэн Дрейктэй тоглолтын дараах үдэшлэг дээр хөтлөлцөн иржээ. E11EVEN шөнийн цэнгээний газарт болсон уг үдэшлэгт дуучид тэврэлдэн их л янаг байдалтай байсан гэнэ.Тэднийг амрагийн харьцаатай болсон гэж хүмүүсийн цуурч байсан нь үнэн бололтой.
Хэдхэн хоногийн өмнө болсон MTV Video Music Awards-ийн арга хэмжээний үеэр Дрейк Рианнад хайртай гэдгээ тайзан дээр зарласан билээ. Ийнхүү Холливудад нэгэн шинэ хос төржээ.