09.03

”Тайваний боловрол-2016” үзэсгэлэн яармаг болно

"Тайваний боловрол-2016" үзэсгэлэн яармаг "Чингис" зочид буудлын Хаан танхимд өнөөдөр 11:00 цагт болно. Хэдийгээр Тайвань газрын доорхи баялаг байхгүй ч мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээж чадсаныг Taiwan Miracle буюу Тайваны гайхамшиг гэдэг. Үнэхээр энэ жижигхэн арал дээр уртаасаа 400 км, өргөөшөө 170 км газар нутагт 23 сая хүн дэлхийн шилдэг технологи болох Аpple, Самсунгтай өрсөлдөх хэмжээнд хүрч, техник технологийн зах зээлээрээ тэргүүлж байна. Энэ улсаас бид суралцах, ноу-хауг оруулж ирэх шаардлага урган гарч ирлээ. Их дээд сургуулийнх нь боловсролын тогтолцоо нь харьцангуй барууны чиг хандлагатай, Харвард,Еэл, Стэнфорд зэрэг дэлхийн нэр хүндтэй томоохон сургууль төгссөн, эрдэмтэн доктор багш нартай. Япон, БНСУ-ын араас явж байгаа өндөр хөгжилтэй энэ орноос суралцах хамгийн давуу тал гэвэл Монголчууд өнөөдөр эдийн засгийн хямралтай байгаа яг энэ мөчид Монгол оюутнуудыг үнэгүй сургаж, сарын тэтгэлэгтэй, заримд нь байр сууцыг нь хангаад өгье гэж байгаа аж.