Өчигдөр орой болсон ХБНГУ - Финландын нөхөрсөг тоглолт Германы багийн ахлагч, 32 настай Бастиан Швайнштайгерын үндэсний шигшээ багтаа хийсэн сүүлчийн тоглолт болов.
Бастиан гарааны бүрэлдэхүүнд гарч тоглон, 68 дахь минутад сэлгээгээр түүний оронд Юлиан Вайгль талбай дээр гарчээ.
Бастиан Швайнштайгер улсынхаа шигшээ багт 12 жил тоглохдоо, 121 тоглолтод оролцсон бөгөөд 2014 онд шигшээ багийнхныхаа хамтаар дэлхийн аварга болсон билээ.