09.05

Саарал үст Ч.Цэлмүүн

2016 онд охид, бүсгүйчүүдийн дунд саарал үс тренд болоод байгаа билээ. Олны танил бүсгүйчүүд ч эхнээсээ энэ трендэд нэгдэж үсээ саарал өнгөөр будуулах болсон. Тэгвэл “Universe best songs” тэмцээнээр олны танил болсон дуучин Ч.Цэлмүүн ч мөн саарал үстнүүдййн эгнээнд шилжжээ. Өвөр монгол залуутай нижгэр хурим хийж, гал голомтоо бадрааж, хөөрхөн хүүгийн ээж болсон цаг саяхан. Харин нэг л өдөр дуучин бүсгүй өрх толгойлсон ээж болсноо дуулгасан. Гэсэн ч гундахгүй ажил, амьдралаа орхигдуулахгүй урлагаа хослуулан явна гэдгээ фэнүүддээ дуулгаад авсан тэрбээр өөрчлөлтийг үснээсээ эхэлсэн нь энэ.