09.07

А.Мөнгөнзул: Ээждээ торт бариад очно оо

Өнөөдөр жүжигчин А.Мөнгөнзул буюу Зулаагийн төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Энэ өдөр хайртай ээжийнхээ ачаар хорвоод хүн болж мэндэлсэн азтай хүн дээ би. Өдөр бүр ээждээ хайртай гэж хэлж чаддаггүй ч өглөө сүү өргөхдөө ээждээ эрүүл энхийг хүсдэг. За ингэсхийгээд эвийлж хайрладаг ээждээ торт бариад очно оо. Харин энэ өдөр төрсөн хүмүүст төрсөн өдрийн халуун мэнд хүргэе" хэмээн бичжээ. Түүний хувьд сүүлийн үед продюсерийн ажилд хүч сорих болсон бөгөөд хэд хэдэн киноны ард гараад байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд "Plus motion pictures"-ийн "Нэг өдрийн дайсан" киноны продюсерээр ажиллажээ.