Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Шинэбаяр орчин цагийн Ромео гэх тодотголтой болоод байгаа билээ. Ямартай ч Ромеод тоглосноор охид бүсгүйчүүдийн харцыг булаасан тэрбээр нугараач найз бүсгүйтэй. Саяхны нэгэн ярилцлагадаа орчин цагийн Ромео хувийн амьдрал, найз бүсгүйгээ ихэд нууцалсан бөгөөд ирээдүйд гэр бүлтэй болж, уран бүтээлээ ч гэсэн орхигдуулахгүй байхыг хичээнэ хэмээн ярьжээ. Мөн тэрбээр "Би олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Монгол ардын зүйр үгэнд “Ганц байвал байхгүй гэж тооц. Хоёр байвал нэг гэж тооц” гэдэг шүү дээ. Аль болох олон хүүхэдтэй болохыг л хүсдэг. Өнөр өтгөн гэр бүлтэй байх шиг сайхан зүйл байхгүй шүү дээ. Эргээд харахад ч гэсэн үр хүүхдүүдийнхээ ачлалыг хүртэж, бахархаж суух болно" хэмээн ярьсан байна.