09.12

Н.Алтанхуяг: “Хуба хаяа”-г 12 сар хадгалах боломжтой

-Өнгөрсөн бямба гарагт “Хаан жимс” жуулчны баазад чацарганы баяр боллоо. Долоо дахь жилдээ болж буй энэхүү баярын энэ удаагийн хувьд "Хаан жимс"-ийнхэн "Хуба хаяа” хэмээх чацарганы шинэ брэндээ өлгийдөн авсан онцлогтой байв. Түүнчлэн энэ удаагийн чацарганы баяр дээр баяр нэмж Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд үүсгэн байгуулагч Н.Алтанхуяг, жүжигчин Д.Баттөмөр, поп дива Ж.Алтанцэцэг нарын олны танил нэр хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирж баяр хүргэн инээд хөөр, ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Уламжлал ёсоор  “Ханхуур” хөгжмийн хамтлаг хурсан олны болон чацарганы талбайн жаврыг үргээж, морин хуурын хөг эгшиглүүлсэн юм. Нар хур тэгширсэн энэ л өдөр чацарганы 4 га талбайд олны инээд хөөр цалгиж, бөөн бөөн витаминжуулалт өрнөсний зэрэгцээ баярт зориулсан урлаг соёлын арга хэмжээ, уралдаан тэмцээн болж ялагчид шинэхэн ургацын чацарганы дээжээр шагнуулсан баярт үйл явдал болов.      
Энэ жил зуншлага байсан учир ургац арвинтай байна гэдгийг баярын арга хэмжээний үеэр Н.Алтанхуяг онцолж байлаа. Мөн “Хаан жимс”-ийнхэн 16 жилийнхээ хөдөлмөрийн үр шимээ хүртэж, олон жил судалж боловсруулсан чацарганы шинэ брэндээ өлгийдөн авсандаа баяртай байгаагаа илэрхийлж, Монголын брэнд дэлхийн зах зээлд удахгүй амжилт олно гэдэгт итгэж найдаж буйгаа илэрхийлсэн юм.
Баярын арга хэмжээний үеэр “Хаан жимс”-ийн гаргаж авсан “Хуба хаяа” чацарганы шинэ брэндийн амталгаа болсон юм. Ингэснээр вакусыг орлох шинэ амин дэм мэндэлсэн гэж болно. Мөн энэ үеэр Н.Алтанхуяг "Бид Монголынхоо үржил шимтэй хөрсөнд ургуулсан чацарганаар ямар нэгэн ус бодис нэмэхгүйгээр витаминых нь охийг цуглуулаад чацарганы хүчил гэдэг бүтээгдэхүүнээ гаргаж авлаа. Энэ бол хүч тамир оруулдаг, залуужуулдаг, дархлаа сайжруулдаг бүтээгдэхүүн болсон гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
“Хуба хаяа”-г 12 сар хадгалах боломжтой. Германы хадгалах технологийг судалсан чинь тогтворжуулагч гэж бодис нэмдэг юм байна лээ. Тэгэхээр хугацаа нь өшөө уртасна. Гэхдээ бид дөнгөж шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа юм чинь тогтворжуулагчгүйгээр явуулахаар болсон. Чацарганы тос өөрөө сайн чанартай байдаг учир удаан хадгалах боломжийг олгож байгаа юм.
Энэ бүтээгдэхүүнүүд маань “Хуба хаяа” гэдэг брэнд болж байгаа. Манай энэ чацаргана тариалж байгаа газар бол Монголын нууц товчоонд бичигдсэн Хуба хаяа гэдэг өвөлжөө болох нь тогтоогдсон. Тодруулбал МНТ-ны 148-д. Чингис хаан тэнд тайчуудыг дагуулж тайчуудай яст хүмүүнийг Агучу баатар Хотун  Өрчэн Хутугудартан Тайчуудыг ургийн ургаа хүртэл үнсээр хийсгэн хядав  Улс ирганийг ану хөдлгөж ирж Чингис хаан ХУБА ХАЯА-д өвөлжив.
151.Гэсүгүр нуураа ирвээс Чингис хаан урьд  Есүхэй хан лугаа анд хэмээлдсэн ёсоор тухай баатар Сүхэхэй Жэгүн хоёрыг илч илгээгээд хэрэлний тэргүүнээс Чингис хаан өөсөөн эсрэг одож өлсч турж ирэв хэмээн ван хаан гурчуур гувчиж өгч хүрэн дотор оруулж тэжээв тэр өвөл зэргээр нүүж, Чингис хаан ХУБА ХАЯА-д өвөлжив хэмээн бичиж үлдээсэн байдаг юм билээ. Тийм учраас эзэн Чингис хааны өвөлжөөн дээр тариалсан чацарганаар хийсэн бүтээгдэхүүн учраас ийнхүү нэрлэсэн юм" хэмээн тодотгосон юм.