“Хувьсал” продакшны жүжигчин, МУСТА Д.Ганцэцэг саяхан өөрийн цахим хуудсанд энэхүү зургийг байршуулан, "Энэ "нөхөр"-ийг л унаад сурчихвал бүх төмөр хүлгийг унаж сурлаа гэсэн үг шүү дээ...!" хэмээн бичжээ. Өдгөө “Хувьсал” продакшныхан хөдөөгүүр зураг авалтаа хийж буй бөгөөд энэ үеэр жүжигчин Д.Ганцэцэг мотоцикл унаж сурах “даалгавар” авсан юм байх. Тэрбээр нэлээд хичээж зүтгэсэн ч нэг л айдастай санагдаад байгаа талаар үзэгч фэнүүддээ илэрхийлж, "Энэ нөхөр дээр л суухаар айгаад бүр яагаад ч биш юм байна лээ. Би лав унаж сурахгүй юм шиг байна” хэмээн шүүрс алджээ. Угаасаа баргийн зүйлд шантарч үзээгүй авьяаслаг бүсгүй маань нэг л өдөр энэ мотоциклоо уначихсан давхиж явахыг үгүйсгэх аргагүй юм.