09.19

Өнөөдөр болох үйл явдлууд

09.00-12.30 цагт "Пума-Империал 2" зочид буудлын Хурлын танхимд "Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө"-г олон нийтэд албан ёсоор танилцуулах, төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэрэгжилтийг хангуулах тогтолцоог бий болгох, холбогдох иргэний нийгмийн төлөөллүүдийг өргөнөөр оролцуулах тухай асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх арга хэмжээ зохион байгуулагдана. 
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас НЭМХ-ээс “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. 
Эрх чөлөөний талбайд 13.00-16.00 цагийн хооронд "Хамтран амьдрагчид ба хүүхдүүд" сэдэвт өдөрлөг болно. Мэргэжлийн хуульч,сэтгэлзүйчид иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. 
Монголын Хуульчдын холбооноос 11.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлаар Хуульчдын холбооны удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулж, Хуульчдын холбооны Их хурлыг хуралдуулах болсон талаарх мэдээллийг өгнө. 
МҮХАҮТ, Бразил-Монголын Худалдааны Танхимтай хамтран 10.00 цагт МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д Монгол-Бразилын анхдугаар танилцах бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна. 
Онцгой байдлын ерөнхий газар, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулиас АНУ-ын Элчин сайдын яам, Аляскийн үндэсний гвардтай хамтран "Гамшгийн удирдлага" сургалт, дадлага сургуулийн нээлт Хууль сахиулах их сургууль дээр 08.00 цагаас эхэлнэ. 
11.00 цагт Шонхор тауэрийн 12 давхарт Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ-ий хэвлэлийн бага хурал болно.