09.19

Гвен Стефани нөхөрт дахин гарна

Гвен Стефани хуучин нөхөр Гэвин Россдэйлээсээ салаад удалгүй хөгжимчин Блэйк Шелтонтой үерхэх болсон билээ. Жил гаруй үерхсэн амрагууд ойрын хугацаанд хуримаа хийх сурагтай.

Саяхан нэгэн телевизийн шоунд оролцохдоо хөтлөгчийн дахин нөхөрт гарах уу? гэсэн асуултад "Тун удахгүй байх аа" гэсэн товчхон хариултыг өгчээ.

Иймээс хэрэгт дуртай сэтгүүлчид, дурлалт хосыг шинэ он гарахаас өмнө хуримлана гэсэн таамгийг дэвшүүлээд байгаа аж. 
Эх сурвалж www.wikimon.mn