09.28

Нэймар булчингаа хөгжүүлэхэд анхаарч байна

Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн довтлогч Нэймар 2013 онд Бразилын “Сантос” багийг орхин Каталонийн клубт ирснээсээ хойш булчингаа хөгжүүлэхэд ихэд анхаарч байгаа гэнэ шүү. Бразил довтлогч анх 64,5 кг жинтэй байсан бол бэлтгэл, сургуулилтын үр дүнд тусгай хөтөлбөрөөр хичээллэж өдгөө 68 кг жинтэй болжээ. Бразилын шигшээ багийн довтлогч залуу үүгээр сэтгэл ханах бодолгүй байгаа бөгөөд дахин 1,5 кг жин нэмж, булчингаа хөгжүүлэхээр шийдсэн аж.