10.01

“Их хайрын зөрөг” уран бүтээлийн цэнгүүн болно

ХЦДБЧ-ын  дуучин Ц.Туяацэцэг, УДБЭТ-ын дуучин Б.Мөнхтөр нар хамтарсан  “Их хайрын зөрөг” уран бүтээлийн цэнгүүнээ үзэгч олондоо ирэх сарын 28-нд Бөхийн өргөөнөө өргөн барихаар бэлтгэл ажилдаа орлоо. 
Тоглолтод уран бүтээлчид хамтран дуулсан СТА Г.Эрдэнэчулууны хөгжим, СГЗ Ц.Чимэддоржийн шүлэг “Их хайр”, СТА Хүрэлбаатарын хөгжим, Д.Жүгдэрбарамын шүлэг  “Хослох зүрхний уянга”, СТА И.Эрдэнэбуяны хөгжим, яруу найрагч Л.Ганзулын шүлэг “Намрын зураг” хэмээх шинэ дуугаа дуулахаас гадна тус тусын уран бүтээлээ толилуулах юм.Мөн тоглолтод МУГЖ Ц.Чулуунцэцэг, СТА Ц.Отгонцэцэг, Л.Банзрагч, Б.Гомбо-Очир, Н.Төмөрсүх, “Сүлд” чуулгын дуучин Ц.Бизьяа нар ая дуугаа өргөхөөс гадна ХЦДБЭЧ-ын дуучид, УДБЭТ-ын уран бүтээлчид,  Consonance хамтлаг, Modern Nomadic Ballet production бүжгийн хамтлаг оролцоно.