10.04

Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг Монголбанк руу шилжүүлжээ

Өнгөрсөн зургадугаар сараас хойш олгогдоогүй зогссон хүүхдийн 20 мянган төгрөгийг зорилтод бүлэг буюу нийт хүүхдийн 60 хувьд нь бэлнээр олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Ингээд УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж, баталсан. Үүний дараа есдүгээр сард багтаан хүүхдийн мөнгийг олгож дуусна гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа юм. 
Тэгвэл өчигдөр Сангийн яамнаас санхүүжилтийг нь Монголбанк руу шилжүүлсэн гэдгийг албаныхан хэлэв. Хувиралах асуудлыг нь Монголбанк, Халамжийн газар хоёр хийх юм байна. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгө олгодож эхэлнэ гэсэн үг юм. Хамгийн гол 7,8,9 сарын мөнгийг бөөнд нь өгөхүү, цувуулж өгөх үү гэдгийг Нийгэм, хамгааллын яам болон Монголбанк шийдэх юм байна. Ямартаа ч хүлээлт үүсгээд байсан хүүхдийн 20 мянган төгрөгийн санхүүжилт шийдэгдсэн байна.