10.06

Нумын ордныхон амьдралын эрч хүч буурах хандлагатай байна

ХОНЬ - (3/21-4/19)

Санчир гараг Хилэнцийн орд дээрх Буд гарагтай нэгдэж байгаа тул өнөөдөр сэтгэл жаахан дундуур, уйтгартай байж магадгүй. Найзтайгаа уулзаж, сэтгэлээ уудал. Ийм замаар өөрт тулгарсан асуудлаа бусадтай хуваалцах нь ганцаардмал байдлаас аварна. Хэрвээ хамтрагчаасаа ямар нэгэн юм нууцалж байгаа бол одоо илчил. Хэдий энэ нь асуудал дээр асуудал нэмсэн хэрэг боловч удахгүй учраа ололцоно.

ҮХЭР - (4/20-5/20)
Өнөөдөр гараг эрхэс танд сайнаар нөлөөлнө. Бухимдалтай нөхцөл байдал нь мэдрэмж шаардана. Нөхөрлөлтэй хамаатай шийдвэр гаргахаа хойшлуулж болохгүй. Бусадтай үзэл бодолоо хуваалц. Гэр бүлийн харилцаа холбоогоо бат бэх байлгах бүх зүйлийг хий. Өнөөдөр шийдвэр гаргах гэсний хэрэггүй хүлээх нь ухаалаг арга. Заримдаа хүмүүсийн асуудлыг өөрсдөөр нь шийдүүлэх нь үнэхээр зөв арга байдаг.

ИХЭР - (5/21-6/21)
Ажил дээрээ санаа зовоосон асуудал гарч танд дарамттай санагдаж эхэлбэл гайхах зүйлгүй. Гэхдээ өөдрөг байж чадвал амьдрал тийм ч хүнд санагдахгүй. Энэ үе бол хоол ундны дэглэм барьж эхлэхэд таатай үе бөгөөд та цагаа маш сайн төлөвлөж, үр дүнтэй өнгөрөөж сурах хэрэгтэй. Өмнө нь цагаа хий дэмий зүйлд зарцуулдаг байсан бол одоо энэ бүхнийг бүтээлч байдлаар солих цаг болсон .

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Эд хөрөнгөө сайжруулахыг хүсвэл бүтэх магадлал өндөр. Гэр бүлийн аялал амжилттай төдийгүй зугаатай байх болно. Хандив цуглуулах үйл ажиллагаа элдэв асуудалгүйгээр болж тусламж хэрэгтэй хүмүүст зориулсан мөнгө их цугларна. Бусдаас далдуур хийж байгаа нууц зүйлдээ болгоомжтой ханд. Цаг хугацаа ба арга барил нь зөв байх ёстойг анхаар. Санхүүгийн ололт олох юмуу ажил дээрээ дэвшиж мэднэ.

АРСЛАН - (7/23-8/22)
Энэ өдрийн од эрхэсийн тохиол таны хувийн амьдралд ихээхэн ач холбогдол өгчээ. Энэ байдал хоёр жил хагаст үргэлжлэх болно. Гэр бүлийнхний хувьд хүндхэн үе ирээд байгааг анхаар. Өртөг зардал асуудал үүсгэж эхэлнэ. Гэхдээ асуудал бүрийг нэгд нэгэнгүй шийдэх гэж хичээсний хэрэггүй. Танилууд тань туслах болно.

ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд маш таатай өдөр байх болно. Лекц семинарт сууж байхдаа хэт их мэдээлэлд автаж толгойгоо эргүүлэхгүйн тулд аль болох дэс дараатай ойлгохыг хичээ. Таны гэр орны асуудалд гараг эрхэс нөлөө үзүүлж зөрчил үүсгэнэ. Урилгагүй зочин ирэх эсвэл, танайд ирсэн зочид нэлээд хугацаанд үлдэх шийдвэр гаргаж магадгүй тул тэдэнд зориулж тусад нь өрөө бэлтгэ.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Эрч хүчээ алдахаас болгоомжил. Бодож байснаасаа хэтрүүлэн бодпогогүй алхам хийхээс зайлсхий. Биеэ авч явах байдал, бусадтай харьцах харилцаандаа анхаарч, өөртөө болон бусдад шудрага бай. Юмандаа хямгатай байхыгхичээгээрэй. Санхүүгийн байдалдаа санаа зовох нь эрч хүчээ алдахад хүргэнэ. Эерэг зүйл бодож биеэ амраа. Сүүлийн жилүүдэд гаргасан хичээл зүтгэл амжилтад хөтөлнө.  

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Хэрвээ та хэн нэгэнд туслах өртэй бол сайн үйл хэрэг хийж хариуг нь өг. Зарим Хилэнц өмнөө маш том зорилго, хүсэл мөрөөдпийг тавих байх. Амьдралыг удирдагч Ангараг гараг таны хувийн санхүү, эд хөрөнгийг илтгэдэг нарны 2-р гэр болох Нумын орд руу хөдөлж эхэлнэ. Ашиг орлого өсч, таны өмч хөрөнгө нэмэгдэх шинжтэй. Амьдралын төлөвлөгөөнд тань мөнгө хийх гайхалтай санаа бий болох бөгөөд дэлхий ертөнц таны хүсэлтийг хүлээн авах төлөвтэй байна.  

НУМ - (11/22-12/21)
Амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Хувийн харилцаанд гарсан асуудлууд таныг зовооно. Өчүүхэн жижиг маргаан эцэстээ ширүүхэн хэрүүл шуугиан болон хувирч мэдэх бололтой. Харин болгоомжгүй, бодолгүй хэлсэн үг тань цаашдын харилцааг хэсэг хугацаанд тасалж магадгүй байна.

МАТАР - (12/22-1/19)
Матрынхан хүнд хүчир, бэрхшээлтэй, удаан хугацаагаар хийх ажлуудаа түр зуур завсарлах нь ухаалаг алхам болно. Энэ ордод төрсөн хүмүүс өөрсдийгөө үзэл бодлоо илэрхийлэх, харилцааны тал дээр нээлттэй байх болно. Гэвч ихэнх нь одоогоор нууцлаг байж дотно найздаа хэлснээс өөртөө хадгалахыг илүүд үзэж байна. Амлалтын үр дүнд зүтгэл гаргана. Оддын нөлөөнд таны хувийн амьдрал сайхан болно.

БУМБА - (1/20-2/18)
Гүйцэтгэж чадахаасаа илүү хариуцлага үүрэх шинжтэй. Өмнөх хэдэн жилийн ажлаа дүгнэ. Санчир гараг Хилэнцийн орд руу нүүж, таны ирээдүйн амжилтанд нөлөө үзүүлнэ. Удирдах эрх мэдэл болон эерэг үр дүнгийн төлөө хэт амиа бодсон зан бүү гарга. Зорилгоо алхам алхмаар нь тодорхойлж түүндээ бага багаар хүрэх нь чухал. Одоо байгаагаас илүү сайн ажлын санал ирнэ. Гадаадад ажиллаж магадгүй.  

ЗАГАС - (2/19-3/20)
Санчир гараг нарны наймдугаар гэр болох Жинлүүрийн ордноос хөдөлж одоо таны есдүгээр гэр болох Хилэнцийн орд руу явах болно. Таны оюун санаа их мөнгө заралгүйгээр гэрээ хэрхэн тохь тухтай байлгах вэ гэсэн бодол эзэмдэнэ. Өөрийгөө болон өөртөө туслах хмүүсийг сайн зохион байгуул. Үүнд хүн болгон хамаг хүчээ дайчилж чадаж байгаа эсэхийг шалгахад гэмгүй. Хэрэв тийм бол бүх зүйл ямар ч саадгүй явах болно.