Өчигдөр цахим хуудсаар айл гэр бүл үймүүлсэн гэх бүсгүйг жигшин зэвүүцэцгээв. Үнэндээ тухайн мэдээллийг оруулсан хүн шинэхэн хаяг нээсэн зэргээс хэн нэгнээ чадах гэсэн ородлого байхыг үгүйсгэхгүй. Харин цахим ертөнцийнхөнд тухайн мэдээлэл үнэн худлыг ч тоолгүйгээр нэр дурдагдсан бүсгүйг доромжилж, сануулга өгөөд амжив. Харин энэ тухайд дуучин Нара “Ухаарч амжаагүй байгаа ....маа бүсгүйд...Сайхан залуу насны аагинд шатаж байхдаа санаатай зарим муу үйлийг битгий хий, охин минь. Эмэгтэй хүн олонд муу хэлэгдэхийн зовлонг эгч нь мэдэх ч эрээгүй үйлдэлдээ бардамнаж, хүний зовлонгоор жаргал хийхийг чинь хүлээцтэй хараад тэвчсэнгүй. Би чамд үлгэрлэх үлгэр багатай гэж чи бодож магадгүй. Гэхдээ бусдын нулимсаар амьдралынхаа шатыг угааж би явсангүй, өөрийнхөө нулимсаар хангалттай угаасан.
Үүрнээсээ унах дэгдээхэйг тосож авдаг монгол удмын охин чи өөрөө байтал бусдын үр төлийг үүрнээс нь шидэх хэрэг юун. Залуу нас чинь хугацаатай, заяа тавилан тооцоотой. Сэхүүн бардам чинь хэтрээд айлын амьдралыг сүйдэлж байхдаа ирээдүй чамайг тосож байгааг бодоорой. Доодохдоо толгойгоо мэдүүлсэн тэр эрийг эхнэр лүү нь буцаахын оронд эхнэрийг нь элдвээр доромжилж яахан чи болох. Дүү минь эргэх цаг ээлжтэй, үйлийн үрийн нэхэл хатуу.
Үр нь өсөхийн алдад чи үрчлээтэй нүүрэндээ энгэсэг түрхэх цагийн хууль аяндаа ирнэ. Эгч нарынхаа үгэнд орж одооноос зөв амьдар. Эгч нь энэ амьдралд хангалттай муулуулсан ч хүний амьдралыг сүйдлэх үйл хийгээгүй учир өдий зэрэгтэй амьдарч л байна. Үхэлдээд зууралдаад байгаа эр чинь хуурамч, энэ амьдрал хоосон. Харин хэлсэн үг, хийсэн үйл чинь үлдэнэ. Үйл үйлээ дагадаг тул ихэрхэж хэрэлдэлгүй бусдын амьдралыг хүндэлж, өөрийнхөө амьдралыг бодож энэ увайгүй үйлдлээ яг одоо таслан зогсоо. Чамайг зөв шийдвэр гаргана гэж итгэж байна" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.