-Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн хүрээнд мэргэжлийн хяналтын байцаагчдыг чадавхижуулах, хяналтын хуудсыг боловсронгуй болгох чиглэлээр сургалт зохион байгуулж байна. Онцлог нь гэвэл 21 аймаг, есөн дүүрэг, НМХГ-ын халдвар хамгааллын чиглэлээр эрүүл мэндийн чиглэлээр хяналт тавьдаг улсын байцаагчдыг хамруулж, Бүсийн оношлогоо эмчилгээний төв дээр хяналтын хуудсыг бөглүүлж, алдаа дутагдал юу байна, хэрхэн өөрчилж сайжруулах вэ гэдгийг үнэлж дүгнэх юм. Эрүүл мэндийн байгууллагуудад халдвар хамгааллын чиглэлээр үүсч байгаа эрсдэлийг бууруулах, хяналтын хуудсаа өөрчлөх зорилготой. Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авах гэж ирээд халдвар авахаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн ажилтнууд халдварт өртөх эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.
Сүүлийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээнээс шалтгаалсан халдварын тохиолдол нэмэгдсэн үзүүлэлт гарч байгаа.Тэр дундаа шүдний эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тохиолдол нэлээн өндөр бүртгэгддэг. Халдварын тохиолдол нэмэгдсэн үзүүлэлт гарч байгаа нь илрүүлэлт өссөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагаас эмнэлгийн халдварыг илрүүлэх, мэдээлэх шаардлага тавьж ажилласнаар бүртгэдэг, мэдээлдэг тогтолцоо бүрдсэн. Ялангуяа хяналтын хуудсанд эмнэлгийн аюултай хог хаягдал, эмнэлгийн ажилтнууд багаж хэрэгсэлдээ хатгуулсан үед хариу арга хэмжээ яаж авах гэх зэргийг тусгаж өгсөн байдаг. Халдварыг илрүүлэх нь өртсөн хүмүүсийг эмчлэх, үүсээд байгаа шалтгаан нөхцөлийг тодорхойлох гол ач холбогдолтой.