10.07

Өнөөдөр болох үйл явдлууд


Өнөөдөр буюу аравдугаар сарын 7-ны баасан гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

"ЧИНГИС ХААН" ОУНБ

10.00 цагт: Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нисэхийн салбарынхантай уулзалт хийнэ. Утас 91912343, 91615500

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

10.00 цагт: Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг угтан сэтгүүлчдэд зориулсан нээлттэй өдөрлөг болно.

СЭЛБЭ ГОЛ

11.00 цагт: БОАЖЯ, НЗДТГ, Нийслэлийн засаг дарга С.Батболд Сэлбэ гол дагуу мод тарих ёслолд оролцоно.  Жич: Хотын захиргааны гаднаас сэтгүүлчдэд зориулсан автобус 10.00 цагт явна. Утас: 99778587

МҮОНРТ

11.00 цагт: МЗХ-оос уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан уул-2016" наадам эхэлнэ.

БАТЛАН ХАМГААЛАХ ИХ СУРГУУЛЬ

13.00 цагт: Монгол Улсын баатруудын хүндэтгэлийн цогцолборын нээлт болно. Утас: 99299634

ТЭМҮҮЖИН ӨРЛӨГ СУРГУУЛЬ

13.30 цагт: "БХИС-95" Эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99299634

ТАНАН ТӨВ

15.00 цагт: Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны Академи хамтран зохион байгуулах олон нийтэд зориулсан “Эрдэмтдийн үг”  лекц болно. Утас: 99045949