Олон улсын талбайн теннисний холбооноос ОХУ-ын алдарт теннисчин Мария Шараповаг мельдониум хэмээх сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн гэж үзэн хоёр жилийн хугацаанд ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасаад байсан. Тэгвэл спортын арбитрын шүүх эцсийн хариугаа танилцуулсан бөгөөд Шараповагийн шийтгэлээс есөн сарыг хассан байна. Тэгвэл орос бүсгүй тэдний шийдвэрийг ч эсэргүүцэж шат шатны шүүхэд хандахаа сошиалаар дамжуулан мэдэгдээд байна. 15 сар хүлээж чадахгүй гэдгээ нийтлэжээ. Арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Шарапова 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн тэмцээн уралдаанд оролцож боломжтой болох юм.Учир нь энэ оны нэгдүгээр сард болсон Австралийн нээлттэй тэмцээний дараагаар авсан шинжилгээний хариу эерэг гарч, үүнээс хойш ямар нэг тэмцээнд оролцоогүй гэж үзжээ. Мельдониум гэх бодисыг 2016 оноос эхлэн хориотой эм бэлдмэлд бүртгэсэн билээ.