10.10

Өнөөдөр оддын нөлөө матрынханд сайхан зөвлөгөө өгч байна

Хонь - (3/21-4/19) 
Ойр дотны харьцаагаа улам бататган, гүнзгийрүүлнэ. Эвийн аргаар хамтын санхүүтэй холбоотой асуудлаа шийдвэрлэж чадах бололтой. Энэ боломжийг ашиглан урт хугацааны зорилгоо нэгтгэн, хамтын төсвөө төлөвлөх хэрэгтэй. Хэрвээ та өсвөр насны хүүхэдтэй бол тэдний интернэтээр аялсан түүхийг шалгаж, ямар нэгэн асуудалд орсон эсэхийг мэдэхэд илүүдэхгүй. 


Үхэр - (4/20-5/20) 
Өнөөдөр гэр бүл тань хүчтэй байна. Уулзалт цуглаанд таатай байх өдөр. Гярхай байдал Үхрийн ордныхонд үр ашигтайгаар нөлөөлж өөрийн бодлоо илэрхийлэх бололцоо олдоно. Мэргэжлийн жүжигчид дуучид болон урлагийн сургуулийнхан хэл аманд орж мэднэ. Тиймээс хэл яриа үйл хөдлөлдөө анхаар. Танаас бусад тань урам зориг авах бололтой. Өөрийн эрч хүчээ хэрэгтүй зүйлд хамаагүй цацах шаардлагагүй. 

Ихэр - (5/21-6/21) 
Ямар нэг байдлаар хамтрагчтайгаа маргалдсан бол буулт хийж, харилцан зөвшилцөлд хүрэхийг хичээ. Хэн нэгэн таныг дарамтлах гэж оролдвол тэр даруй дарга дээрээ очиж энэ тухай дуулгах хэрэгтэй. Гэр орноо тохижуулах ажил амжилттай байх бөгөөд хөрш тань туслах байх. Хүүхэд чинь таны дуртай зүйлийг хийх гэвэл дуртай зөвшөөрч, зааж сурган цагийг үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрүүлэхийг хичээ. 

Мэлхий - (6/22-7/22) 
Өнөөдөр бүх зүйл мөнгө, эд хөрөнгө, хувийн үнэт зүйлсийн тухай байх болно. Зөв сонголт амьдралд чинь эерэг өөрчлөлтүүдийг авчрах болно. Мэдээллийн гараг Буд дүрэлзсэн гараг Дэлхий вантай эв найртай холбогдсон байгаа учраас хэрсүү гярхай ухаанд нэвтрэх, хүчирхэг харилцаа холбоо тогтоох магадлалтай. Энэ бол хувийн юм уу мэргэжлийн хамтрагчтайгаа чухал зөвлөгөө хийхэд хамгийн тохиромжтой үе. 

Арслан - (7/23-8/22) 
Олны өмнө зогсохдоо өөртөө итгэл дүүрэн байж сур. Хэдий эрсдэлтэй байж мэдэх ч мэдрэмжиндээ итгэж чадвал өөртөө хөрөнгө оруулалт хийж чадна. Дотны хүнтэйгээ сэтгэлээ хуваалцах хүнд санагдана. Сэтгэл санааны хувьд тогтворгүй байгаа тул биеийн хүчний ажил хийж уур бухимдлаа тайлаарай. Гэрийн ойролцоох усан бассейнд очиж дасгал хийх үедээ шинэ найз нөхөдтэй болж танилийн хүрээгээ ихэсгэнэ. 

Охин - (8/23-9/22) 
Ирж буй боломжуудыг алдалгүй ашигла. Завгүй байх бөгөөд ямар ч ажлыг урам зоригтойгоор хийж дуусга. Өөртөө аль болох таатай санагддаг зүйлээ хийхийг хичээ. Таны анхаарлаа төвлөрүүлэх чадвар дээд цэгтээ байгаа тул анхаарал шаардсан ямар ч ажлыг амжилттай хийнэ. Таны зөн билэг маш хурц байгаа тул асуудалтай санагдаж буй төсөл, гэрээ хэлэлцээрээ дахин нэг нягталж харахад гэмгүй. Маш олон гайхалтай романтик учралууд хүлээж байна. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Өнөөдөр ажлаа сайн хийж хэлэлцэж зөвшилцөж, асуудлыг шийдэж чадна. Харилцааны чадвар дээшилж зөн совин өндөр байна. Яруу найрагч жинлүүрийнхэнд онгод орж шинэ санаагаар дараагийнхаа роман жүжгийн суурийг тавина. Хэрэв та сэтгүүлч бол хийсэн ажлаа сайн нягтал, чухал зүйлийг үлдээсэн байж мэднэ. Хийж буй ажлаа дэс дараатайгаар заавал дуусга. Ажлаа хэдий чинээ сайн хийнэ, төдий чинээ ашигтай үр дүн, шан харамж халаасанд тань байна. Цагаа зохицуулж шийдвэрээ зөв гаргавал хүссэндээ хүрэхэд ойрхон байна. 

Хилэнц - (10/23-11/21) 
Таны ертөнцөд од эрхэс шинэ шинэ боломж авч ирнэ. Таны амьдрал гэрэл гэгээтэй, эрс сайжирч байгааг мэдрэх байх. Боломж бүрийг атгаж авч авьяас чадвараа сорь. Шинэ санаа солилцож, харилцан яриа өрнүүл. Хүмүүсийн үнэлгээ маш өндөр байна. Олон нийтэд анхаарлаа хандуул, сонирхолтой баримт мэдээллийн цуглуулгатай болж санал бодлоо илэрхийл. Удахгүй сайн мэдээ ирнэ. 

Нум - (11/22-12/21) 
Худалдаа наймаа ашигтай байж, эрсдэл ихтэй үйлдвэрлэл, үйл ажиллагаа амжилттай болно. Холын аянд гарах, аялал хийх, сонирхолтой хүмүүстэй уулзах магадлалтай. Сөрөг зүйлд анхаарлаа хандуулж, хувиа хичээх, харамч зан гаргахаас зайлсхий. Хайр дурлалын шинэ холбоо бий болох эсвэл хуучин харьцаагаа сэргээхийг үгүйсгэхгүй. 

Матар - (12/22-1/19) 
Өнөөдөр оддын нөлөө матрынханд сайхан зөвлөгөө өгч байна. Та амьдралдаа илүү уян хатан хандах хэрэгтэй ч зарим газар хил хязгаараа хатуу тогтоо. Одон орны байдал нааштай байх тул та гэнэт аливаа зүйлс сайхан болж эхлэхийг мэдэрнэ. Таны амьдралын бүхий л зүйлс, сэтгэл санааны байдал тэнцвэржинэ. Ойлголт, хэрсүү зан өдөр бүр нэмэгдэнэ. Урлаг, иог, хийн дасгал, бясалгалын аргуудын онол, практикт суралцахад энэ үе нэн тохиромжтой. Амьдрал бүхэлдээ таалагдана.   

Бумба - (1/20-2/18) 
Бизнес өдрийн зоогт төсөвлөснөөс их зарлага гарах ч та ашигтай гэрээ байгуулж чадна. Хайр дурлалын харилцаанд амжилт тааруухан. Эмнэлэгт очиж хууч өвчнөөс ангижрах боломжийг хай. Баяр найр тэмдэглэхийн тулд төсвөө хэтрүүлэхээс болгоомжил. Хэт үрэлгэн загнавал маргааш нь харамсах хэрэг гарна. Өнөөдөр зөв аргаар ашиг орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй, илүүдэл мөнгөө үрж дуусгахаас банканд хадгалуулсан нь дээр.   

Загас - (2/19-3/20) 
Өнөөдрийн одны чиг хандлага танд урагшлах цаг болсныг сануулна. Боломж, бололцооны хаалга маш өргөн нээгдэх болно. Мөн таны аливаад төвлөрөх чадвар өсөж, хурц ухаан, ухаалаг байдал тань бүх харилцаанд тань туслана. Та өөрийн яриа, бичсэн зүйлээрээ олон хүмүүсийн мэдлэгт хувь нэмэр оруулж чадна. Судлаач шинжээч нарын хувьд тодорхойгүй мэдээ, баримт, тоог судлан амжилтанд хүрэх болно.