10.10

Ц.Бавуудорж : Сарны туяагаар бичсэн тэмдэглэл

Орчлонгийн сайханыг хайранд гэдэг юм 
Хайранд гэдгийг нь амссан хүний 
Харц нь нэг л гэрэлтэй гэдэг юм 
Харц чинь тийм л гэрэлтэй яваасай 

Амрагын сайхныг нууцханд гэдэг 
Нууцханд гэдгийг нь мэдсэн хүний 
Нулимс нь нэг л гэрэлтэй гэдэг юм 
Нулимс чинь тийм л гэрэлтэй яваасай 

Сарны сайхныг уяханд гэдэг 
Уяханд гэдгийг нь таньсан хүний 
Уруул нь нэг л гэрэлтэй гэдэг юм 
Уруул чинь тийм л гэрэлтэй яваасай 

Үнсэлтийн сайхныг зүүд гэдэг 
Зүүд гэдгийг нь мэдэрсэн хүний 
Зүрх нь нэг л гэрэлтэй гэдэг юм 
Зүрх чинь тийм л гэрэлтэй яваасай...