10.11

“Номин талст”-ынхан нийслэлд даргын албанд томилогдов


Монголын рок поп ертөнцийн “одод” УИХ-ын гишүүнээс нийслэлийн удирдах албан тушаалд хүртэл томилогдох болсон. Хамгийн сүүлд л гэхэд “Номин талст” хамтлагийн залуус нийслэлийн удирдах албанд очжээ. Тодруулбал, нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргаар “Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар тус хамтлагийн дуучин А.Хаянхярваа нар томилогдсон байна. Тэд өнгөрсөн долоо хоногт даргын ажлаа албан ёсоор хүлээн авч, ажилдаа орсон гэнэ шүү.