“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгч, хийлч Ч.Дэлгэрцэцэгийг оролцогчдоо хамгийн илэн далангүй, нээлттэй шүүдэг гэдэг. Түүний хувьд өөрийнхөөрөө, хэнээс ч ичиж, эмээлгүйгээр шулуухан үзэл бодлоо илэрхийлдэг гэж болно. Харин түүний энэ зан хоёр дахь жилдээ шүмжлэл дагуулаад байгаа юм. Тодруулбал, “Дээгий эрэгтэй оролцогчдод л наалинхай хандах юм, дажгүй эрэгтэй оролцогч харахаараа байнга л чамтай хамт аялмаар байна, чамтай хамт вино уумаар байна, чамтай хамт лагер явмаар байна, чиний ард сундалдаад салхи татуулаад давхимаар байна, чамд хүрч үзмээр байна” гэх зэргээр үнэн санаагаа ч хэлээд байгаа юм шиг, эсвэл энтертайнмент шоу нэвтрүүлгээ хөгжөөгөөд ч байгаа юм шиг аашлах нь олон нийтэд төдийлөн таалагддаггүй бололтой.
Тиймдээ ч “Эрэгтэй оролцогчдыг тайван байлгаач ээ, Дээгий” гэсэн сэтгэгдлүүд хөврөх болсон байна.