10.11

Ороолт зүүх цаг ирлээ

Ойрын өдрүүдэд гадаа хүйтэрч дулаахан хувцсандаа орох цаг болсныг анхааруулж байх шиг байна. Шүгээнээсээ сэрүүхэн өдрүүдэд өмчихмөөр бас гадуур алхаад явахад нэг их халууцуулахааргүй хувцас гаргаж өмсөх хэрэгтэй болох нь. Ер нь бол эрчүүд сэрүүн өдрүүдэд өнгөлөг хувцас өмсөөд байх нь ховор ч эрчүүдийн хувцаслалтанд өнгө нэмэх нэг аксессуар бол яах аргагүй хүзүүний ороолт юм. Ороолт бол бүх эрчүүдэд зохих цөөхөн хувцасны нэг юм.Хамгийн эхний алхам бол ороолт чинь бусад хувцастайгаа зохицож байх нь чухал. Тэгэхгүй бол бага зэрэг “хошин” харагдах болно. 

Гадуур бүх эрчүүд л бараан ороолт зүүсэн байна. Тэгэхээр ялгарахын тулд өнгөлөг ороолт худалдаж аваарай. Хэрвээ хэт өнгөлөг харагдахаас айж байгаа бол эхний ээлжинд саарал өнгийн ороолт сонговол зүгээр. Энэ өнгө бүх хувцастай зохицохоос гадна stylish харагдах болохоор хаана ч газардахгүй. 
Урт байх тусмаа сайн. Нэгт илүү дулаахан, хоёрт янз бүрийн байдлаар ороож болно. 

Ороолт сонгон ороохын өмнө мэдэх дүрмүүд 

1.    Энгийн байдлаар буюу өөртөө эвтэйхнээр ороох хэрэгтэй. 

2.    Яаж ороох нь ороолтны урт болон зузаанаас хамаарна. 

3.    Ороолт бол зангиа биш – тиймээс сул ороох хэрэгтэй. 

4.    Хэт их хичээгээд хөгийн харагдвал онцгүй болохоор эхлээд “загвардах”-аасаа 

Ороолт ороох хамгийн түгээмэл 6 арга 

-Тохох
-Зангиа хэлбэрээр ороох
-Хуурамч зангилаа
-Нэг тойруулж ороох
-Хоёр тойруулж ороох
-Европ арга барил

Эдгээрээс өөр маш олон арга бий. Яаж ороох нь чиний стиль, мэдрэмжээс хамаарах зүйл юм. Хамгийн гол нь даарахгүй байх бөгөөд чиний хувцаслалтанд зохицсон байх нь чухал шүү.