Сагсан бөмбөгийн “Кливлэнд Кавальерс” багийн довтлогч Леброн Жэймс улирлын өмнөх сорилго тоглолтын дараа хувцас солих өрөөнд багийнх нь залуусын замбараагүй хаяж орхисон эд зүйлсийг цэгцлэх шаардлага гарсанд тун ч сэтгэл дундуур байгаа аж. Тэрбээр “Үүнийг би дахиж хийхгүй байх хэмээн найдаж байна. Залуучууд хувцас солих өрөөгөө ийм байдалтай хэзээ ч орхиж болохгүй” хэмээн ярьжээ.