“Жагар”-ын оны жимс ид хэмээн рекламд тоглосноосоо хойш нэрийнхээ өмнө "Жагар" гэх тодотгол зүүсэн хүн бол загвар өмсөгч А.Дэлгэрмаа. Түүний хувьд загварын тайзнаа алхсанаасаа илүү хувийн амьдралын талаас анхаарал татдаг нэгэн. Нэр нөлөө бүхий эрхмийн амраг гэгддэгээс хэвлэлд ихэнхдээ бичигддэг. Учир нь тэрбээр тансаг зэрэглэлийн сууцанд амьдарч нэг ч дорвитой рекламны саналгүй сүүлийн хэдэн жилийг үдсэн ч хангалуун амьдардаг нь ийнхүү харддага дагуулдаг юм. Тиймдээ л түүнийг нэр нөлөөтэй эрхмийн амраг гэх тодотголтой ганцаараа өтлөх нь гэж жиг жуг хийлцэх вэ дээ. Тэгвэл А.Дэлгэрмаа хадамд гарах сураг сонсогдлоо. Тэрбээр саяхнаас нууцаар нэг залуутай үерхэж байгаа бөгөөд харилцаагаа ихэд нууцалж байгаа гэх. Хэрэв энэ үнэн бол "Жагар"-ын бүсгүй удахгүй хадамд гарах нь ээ.