10.13

Ким Кардашиан сельфи зургуудаараа ном гаргав

Реалити од Ким Кардашианы үйлдэл олны анхааралд байдаг. Инстаграмд дагагч олонтой Ким Кардашиан сельфи зургуудаас бүрдсэн ном гаргасан байна. Өдгөө 35 настай хоёр хүүхдийн ээж Ким Кардашиан хөл хүнд байхдаа авсан нүцгэн зургаа уг номондоо багтгаажээ. Тэрбээр зургийн тайлбарт “Хүн болгон өөр, жирэмслэлт болгон ондоо. Би өөрийн биеэ ямар ч үед хайрлаж сурсан” хэмээн ярьжээ. 
Ким Кардашиан өмнө нь сельфи зургуудаас бүрдсэн 448 хуудастай ном гаргаж байсан нь гурван сарын дотор 125 мянган ширхэг зарагдсан аж. Иймээс тэрбээр дахин ийм ном гаргахаар шийдсэн байна.