10.14

Залуу хос хайрандаа умбасаар...

Жүжигчин О.Цэнгэл "Universe best songs" наадмын шилдэг оролцогчдын нэг Э.Мишээлийг сонгон хамт амьдарч эхэлсэн аж. Хамт амьдраад  жил болоогүй залуухан хосуудын халуун дотно харьцаа харсан хүмүүст илт мэдрэгддэг. О.Цэнгэл 26 настай,  дуучин О.Мишээл 30 настай. Дөрвөн насны зөрүүтэй, ивээл жилтэй хосууд хоорондоо их эвтэй. Э.Мишээл найз бүсгүй О.Цэнгэлдээ их хайртай бололтой. Тэрбээр  “Түүнийг л аз жаргалтай байлгахыг хүсэх нь хайр. Түүнд л санаа зовж хамгаалахыг хүсэх нь хайр” гэж хайртайгаа авахуулсан зургаа цахим хуудастаа оруулжээ. Жүжигчин О.Цэнгэл “Чи надтай мөрөөдлөөсөө хуваалцаач гэхэд нь би өөрийнхөө нандин хүслүүдээ хэллээ. Тэр сонсож байгаад өнөөдрөөс эхлээд энэ бүхэн бүгдээрээ миний ч бас мөрөөдөл. Чинийхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд би бүх чадлаараа хичээнэ. Учир нь миний мөрөөдөл “чамайгаа үргэлж инээмсэглэж, жаргалтай байхыг л харах” юм” гэж уяран бичжээ.Ийнхүү залуу хос хайрандаа умбаж явна.