10.14

Лэди Гага Далай ламтай уулзсандаа уучлал гуйхгүй

Дуучин Лэди Гага өнгөрсөн долоодугаар сард Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламтай уулзсан. Энэхүү уулзалтын дараа хятадууд олон нийтийн сүлжээгээр таныг буруутгаж, “Хятадад тоглолтоо хийнэ хэмээн их санах хэрэггүй” хэмээн сүрдүүлсэн. Таныг одоо хүртэл уучлалт гуйхыг шаардсаар байгаа юм. Тэгвэл Лэди Гага Британийн “GQ” сэтгүүлд ярилцлага өгч шүтэн бишрэгчдээсээ уучлал гуйх бодолгүй байгаагаа хэлжээ. Тэрбээр "Далай ламтай уулзсаныхаа төлөө би хэнээс ч уучлалт гуйх шаардлага байхгүй. Хувь хүний амьдрал руу хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Би мах идсэнийхээ төлөө цагаан хоолтнууд эсвэл амьтан хамгаалагчдаас уучлалт гуймааргүй байна. Би таалагддаг хүнтэйгээ уулзахын тулд фэнүүдээсээ зөвшөөрөл авмааргүй байна. Зүгээр л өөр өөрсдийнхөө амьдралд анхаарлаа хандуул хэмээн зөвлөмөөр байна. Миний хувийн амьдралыг хүндэтгэ хэмээн хүсэхгүй ээ. Зүгээр л битгий анхаар гэж гуйя.Би олны өмнө хэн нэгнийг алж, гомдоосон гэж үү. Яагаад би уучлалт гуйх ёстой гэж. Олон нийтийн сүлжээг буруугаар ашигласан тэд л надаас уучлалт гуйх хэрэгтэй. Би алдаа гаргасан бол уучлалт гуйна. Харин би алдаа гаргаагүй учир хэн нэгнээс уучлалт гуйхгүй. Хүмүүс юу гэх нь надад хамаагүй" хэмээн ярьжээ.