10.18

Г.Ариунбаатар “Тоска” дуурьт гоцолно

ОХУ-ын “Большой театр”-т Ж.Пуччингийн “Тоска” дуурийг ирэх сарын 3-нд тоглох юм байна. Тус дуурийн гоцлолд “Марийнский” театрын гоцлооч дуучин  Г.Ариунбаатар дуулахаар болжээ. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард Санкт-Петербург хотын дуурийн театрын тайзнаа тоглогдсон Ж.Бизегийн “Кармен” дуурийн Эскамильогийн дүрийг бүтээж байсан.