10.20

Татгалзах ёстой трендүүд

Орчин үед тренд болоод байгаа загварыг дагахыг хүсэхгүй хэн байхав. Гэхдээ зарим нэг "моод" нь биед муугаар нөлөөлдөг болохыг эрдэмтэн судлаачид анхааруулж байна. 

Бариу жийнсэн өмд 
Бариу жийнс хөлийн мэдрэлийн системийг гэмтээдэг. 

Өндөр өсгийт 

Хүн алхахад хөлийн өсгий, эрхий хуруу, чигчий хуруу гэсэн 3 цэг дээр ачаалал өгдөг. Харин өндөр өсгийт өмссөнөөр энэ ачаалал зөвхөн эрхий хуруу, шагайн ясанд ирж үенүүдэд нь гэмтэл үүсч эхэлнэ. Ялангуяа хөлийн эрхий хуруу эвэршиж холбоос, шөрмөс нь өвчтэй болдог. Тиймээс өндөр өсгийт байнга өмсөхгүй байхыг эмч нар зөвлөдөг. Гэхдээ муу талтай ч гэсэн мөн давуу талууд бий. 

Корсет 

Корсетыг хэдэн зуун жилийн өмнөөс л охид бүсгүйчүүд өмсөж ирсэн. Сүүлийн үед Ким Кардашианаас "болж" корсет эргээд моодонд ороод байгаа билээ. Харин эмч нар корсетний эсрэг байр суурьтай байдаг. Корсет өмссөнөөр өрц шахагдаж уушиг хэвийн ажиллахаа больж, хоол боловсруулах эрхтнүүдэд эмгэг үүсч, булчин хатангиршдаг байна. 

Зангиа 

Хүзүүндээ зангиа зүүдэг хүмүүс зүүдэггүй хүмүүсээс илүү их нүдний даралттай байдгийг судалгаагаар тогтоосон. Цусны эргэлтэд нөлөөлж нүдний даралтыг ихэсгэдэг байна. 

Биеэ цоолох 
АНУ-ын Northwestern Их Сургуулийн судалгаагаар биеэ цоолсон хүмүүс жирийн хүнээс  20% илүү бактерийн халдвараар өвчлөх магадлалтай байдгийг судалж тогтоожээ.