"Барселона" багийн довтлогч Нэймар шинэ гэрээгээ энэ баасан гарагт үзэглэх гэнэ. Гэрээгээ 2021 оны зургаадугаар сарын 30-ныг хүртэл сунгаж байгаа аж.
Бразил залуу Каталоны багийн төлөө 149 тоглолтод оролцож, 90 бөмбөгөөр өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж, багийнхаа хамт есөн цом гарджээ.
Испанийн аварга, Эзэн хааны цом, Испанийн Суперцом болон Багуудын Дэлхийн аваргад тус бүр хоёр удаа, Аваргуудын лиг, UEFA-гийн Суперцомд түрүүлсэн сүрдэм амжилтыг 2013 оны намар "Барселона"-гийн бүрэлдэхүүнд багтсанаасаа хойш үзүүлсэн байна.