10.21

”Хүн аалз” эхнэрээсээ салжээ

"Хүн аалз"-ын дүрээрээ дэлхийд танигдсан Холливудын нэрт жүжигчин Тоби Магуайер эхнэр Женнифер Мэйерээсээ салсан байна. Арваад жил хамтдаа амьдарсан тэд хүү, охин хоёртой билээ. Охин Руби нь есөн настай бол хүү Отис нь долоон настай. 
"Хэдийгээр бид салж байгаа ч, хүүхдүүдээ эцэг, эхийн хайр энхрийллээр дутаахгүй өсгөн хүмүүжүүлэх болно" хэмээн хамтарсан мэдэгдэлдээ дурдсан байна. 
Тодруулахад, Тоби, Женнифер хоёр 2007 онд Хавайн аралд хуримаа хийж байсан юм. Тобигийн дотны анд Леонардо Ди Каприо хуримын хүндэт зочин байсан бөгөөд хүү Отисынх нь загалмайлсан эцэг билээ.