04.23

Сургуулийн хашаанд чоно байна гэсэн дуудлага өгчээ

Өнгөрөгч шөнийн  02:35-цагт БЗД-ийн 8-р хороонд чоно явж байна гэсэн  мэдээллийг холбогдох албаныханд өгчээ.

Тодруулбал 92-р сургуулийн хашаанд чоно явж байна” хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.

Уг газарт шалгалт явуулахад  тус сургуулийн хашаанд чоно байсан тул Хот тохижилтын газрын анчнаар устгуулан уг чоныг Онцгой байдлын хэлтэст хүргүүлсэн байна.