Miss Earth” буюу “Эх дэлхийн мисс”-ийн тэмцээн Филиппиний Манилад болж байгаа билээ. 83 орны гоо бүсгүйчүүд оролцож буй “Мiss Earth” тэмцээнд эх орноо төлөөлөн уран нугараач, мисс Э.Азбилэг оролцож байгаа юм. Тэгвэл тэрбээр авьяас миссийн тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байрт шалгарчээ. “Мiss Earth” тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 29-ний өдөр болно.