АНУ-ын Лос-Анжелес хотноо энэ сарын 24-нөөс ирэх сарын 1-нд “Азийн шилдэг кино" фестиваль болно. Тус наадамд манай улсаас хоёр уран сайхны кино өрсөлдөхөөр уран бүтээлчид нь тус улсыг зорьжээ. Тодруулбал, МУСТА жүжигчин Б.Амарсайханы дүүгийнхээ амьдралаас сэдэвлэн зохиолыг нь бичсэн “Итгэл” уран сайхны кино, “Чононгоо Фильм” продакшны бүтээл “Ээж” уран сайхны кино дээрх наадамд өрсөлдөхөөр болсон гэнэ. Мөн жүжигчин Б.Амарсайханыг наадмын хүндэт гишүүнээр сонгосон учраас шагнал гарлуулах ёслолд нь оролцох аж.