10.25

Поп хатагтай Сараагийн дурсамж ном уншигчдад очно


МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Харин тоглолтынхоо дараа дурсамж номоо худалдаанд гаргах аж. Түүний дурсамж номыг яруу найрагч Р.Эмүжин бичсэн юм. Номынхоо тухайд МУГЖ Б.Сарантуяа "Өмнө нь нэг өөр сэтгүүлчээр бичүүлэхийг завдсан. Гэвч болоогүй. Олон сонголт байсан. Гэхдээ роман, зохиол бичдэг туршлагатай хүн, дээр нь намайг хөндлөнгөөс болон ойроос маш сайн мэддэг хүн бичих нь зүйтэй санагдсан. Тэгээд ч хугацаа дөхсөн учраас найзыгаа гуйсан. Би Эмүжинг тийм гайхалтай бичнэ гэж бодоогүй. Би эхний гурван бүлгийг нь уншсан. Уншаад уйлсан шүү. Өөрийнхөө тухай номоо уншаад уйлах сонин л юм билээ. Энэ номоос олсон ашгаар залуу авьяастнуудыг олон улсын уралдаанд оролцоход нь зардал, мөнгийг шийдэх зэргээр дэмжиж ажиллана.
“Зууны дуу хоолой” гэж нэрлэсэн байна билээ. 1970-аад онд төрөөд 29 жилийн дараа Зууны манлай, эстрадын дуучин төрнө гэдэг өдрийн од шиг завшаан. Үүнийг тодотгож ийн нэрлэсэн болов уу гэж бодсон. Ном маань тоглолтын дараа худалдаанд гарна. Өмнө нь гаргах гэсэн боловч амжсангүй" хэмээн ярьжээ.