Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин, поп дива Б.Сарантуяа урлагт зүтгэсэн 30 жилээ ард түмэндээ тайлагнахаар бие даасан тоглолтын товоо зарлаад байгаа билээ. Түүний “30 жил урлагт” тоглолт энэ сарын 29-нд “Корпорэйт Конвеншн” зочид буудлын концертын танхимд болно. Энэ үдэш түүний үе үеийн хит шилдэг 30 уран бүтээл эгшиглэх юм.
Тоглолтын нууцаас дэлгэхэд тэрбээр “Хар сарнай” хамтлагтай хамтран нэгэн уран бүтээл толилуулахаар хэдийнэ бэлэн болгожээ. Монголын рок поп урлагт 30 жил асч, дүрэлзэж байгаа түүний тоглолт гэнэтийн бэлгүүдээр дүүрэн болно гэсэн шүү.