Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо (IWFCI)-ны ээлжит их хурал Австралийн Мельбурн хотод энэ өдрүүдэд болж байна. АНУ, БНХАУ, Япон зэрэг таван тивийн таван сая гишүүнтэй тус холбооны шинэ гишүүн орноор Монгол Улс сонгогдсон ба анхны ерөнхийлөгчөөр нь “Залуус удирдахуй ухаан” ТББ-ын тэргүүн, хийлч О.Байгаль томилогдсон байна. О.Байгаль энэ оны зургадугаар сард Малайз улсад болсон хуралд оролцохдоо тус холбооны гишүүн болох өргөдлөө өгсөн байсан аж.