2002 оны Монголын сайхан бүсгүйн тэмцээний Алтан эрдэнийн өргөмжлөлт, мисс Д.Уянгалянхуа "Алдарт эхийн II одон" гардан авч, одонгийн найраа хийсэн байна. Тэрбээр "Макс" группийн үүсгэн байгуулагч Д.Ганбаатарын эхнэр гэдгийн уншигчид мэдэх биз ээ.
Д.Уянгалянхуа "Макс" группийн эзэнтэй сууснаар загварын болон миссүүдийн ертөнцөөс тэр чигтээ тэтгэвэрт гарсан гэж болно. Сайхан бүсгүйг аваад суудаг жаатай эрчүүд ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэдэг, хийлгэдэггүй гэж хоёр ангилагддаг бололтой. Ганбаа эхнэрээ гэрт нь суулгасан. Энэ хугацаанд тэд амьдралын хамгийн том баялаг болох үр хүүхдүүдээ өсгөхөд анхаарал тавьж байгаа аж.