10.29

Дуучин Ч.Цэлмүүн харийн нутагт ганцаардав уу


Дуучин Ч.Цэлмүүн анхны амьдралдаа цэг тавьж, хүүгээ ганцаараа өсгөх болсон билээ. Түүний хувьд докторантурт суралцахаар Япон улсыг зориод удаагүй байна. Арлын оронд очсон даруйдаа "Докторантурын амьдрал ингээд эхлэх нь тэр. Илүү их тэсвэр хатуужил, зүтгэл шаардсан он жилүүд минь сайн байна уу" хэмээн бичиж байв. Тэгвэл дуучин бүсгүй арлын оронд ганцаардаж, бас ч гэж өмнөх амьдралаа санагалзах болсон бололтой. Учир нь тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Хайр хэзээ ч дангаараа байдаггүй. Хүлээн зөвшөөрснөөр, хүлцэнгүй байснаар, хүндлэл үзүүлснээр мөн энэрэнгүй байснаар хайр амьтай байдаг байх. Хайр, хажууд чинь байхыг тэр сонгоогүй ч сайныг ерөөж, сэтгэл зүрхэндээ муу муухайгаас хамгаалахыг хэлнэ байх. Аливаа харилцаа нь хоёр хүний хооронд биш хоёр талын гэр бүл болоод анд нөхдийн харилцаа болох нь ч бий. Тиймээс л хайрлахын ухаанд суралцаж, ёстой л хатан ухаанаар гэдэг шиг эрчүүд ч мөн хаадын ухаанаар хандах хэрэгтэй байх. Хайрлах гэдэг чинь өөрт чинь таалагдах тоолонд таалж хайрлахыг хэлэхгүй байх.
Хаа сайгүй чухам хайрлаж байгаад шархалсан, гомдсон...
Хэрэв тэр хайрлаж байгаагүй мэт авирлаж байгаа бол битгий тэр хүний түвшинд оч. Хэн нэгэнд заавал өөрийгөө батлах гэж бүү яар. Нас ахиж, цаг хугацаа зүрхийг чинь зөөллөхөд энэ бүгдийг чи өөрөөр харах байх. Бид чинь ганц амьдрах амьдрахдаа хэн хэнийгээ хэр удаан харахаа мэдэхгүй шүү дээ. Ер нь тэгээд хоёр хүний харилцаа учир бусдад хувийн харилцаагаа бүү дэлгэ. Бусад нь ч тэр нэгэнт өөрийн төгс хайрын түүхгүй бол бүү оролц" хэмээн бичжээ.