11.01

Хүчтэй, аз туршсан байдал тань боломжтой гэж бодож байгаагүй зам өөд хөтлүүлэх болно

Хонь - (3/21-4/19) 
Өнөөдөр шинэ харилцаа үүсэх боломжтой. Гэхдээ та хоёрын нэг нь эрх чөлөөтэй байхыг эрхэмлэх учир шийдэгдээгүй маргаан, гэнэтийн бухимдал үүснэ. Адал явдал, зугтаалт, сээтэгнэл бүгд тохиолдож магадгуй. Өдөр тутмын ердийн хэмнэлээ өөрчлөх сэдэл өгнө. Сэтгэл хөдлөлөө ил гаргахаас зайлсхийж, тоглоом тоглох, нийгмийн үйл ажиллагаанд оролцох зэргээр аргацаа. Үнэн юм шиг сонсогдож байгаа ч мэдэхгүй зүйлд хөрөнгө оруулахаас татгалз. 

Үхэр - (4/20-5/20) 
Үхрийн ордны хүмүүс ил үү уян налархай байх хэрэгтэй. Хайртай хүнээс чинь итгэмээргүй хачин зан ааш гарах болно. Зарим нэг нь холбоо байгуулж бусдын дургүйцлийг маш хүчтэй төрүүлнэ. Ганц бие Үхрүүд хайр дурлалаа хүлээж байна. Амьдралдаа сэтгэл хөдөлгөж чадсантай нь холбоно. Гэсэн хэдий ч орчлон ертөнц урьдаас та хоёрын замд анхаарал тавьж байна. Санамсаргүй хайрын хэрэгт хэтэрхий автах хэрэггүй. Хайр дурлал маш хурдан ирсэн юм шиг санагдана. 

Ихэр - (5/21-6/21) 
Та өнөөдөр эелдэг найрсаг байх бөгөөд бусдын тус дэмийг авах болно. Ажил гэхээсээ илүү амьдралын утга учрыг олохыг хүсэх болно. Олон нийтийн арга хэмжээнд оролц. Хэрвээ танд өөрийн чадвараа харуулах боломж гарвал татгалзах хэрэггүй, та бүгдийг хийж чадна. Тайван байдал танд амжилтыг авчрах болно. Хэрвээ та ямар нэг ажил дааж авч, хугацаанд нь өгөхөөр амласан бол эхлэхээсээ өмнө нарийн хуваарь төлөвлөгөө гарга. 

Мэлхий - (6/22-7/22) 
Өмнө чинь амаргүй өдөр байна. Хувийн асуудал чинь нууц байх ёстой учраас элдэв нууц, хувийн асуудлаа дотроо хадгал. Хэрэв та одоогоор хэцүү байдалд байгаа хэн нэгнийг үүндээ буруутгахаас зайлсхий. Түүний оронд тэвчээртэй байж, асуудлыг шийдвэрлэх арга замыг хай. Шинэ хайртыгаа гэрийнхэндээ танилцуулах үе биш, харьцаа чинь тогтвортой, баталгаатай эсэхийг мэдэхийн тулд бага зэрэг хүлээх нь ухаалаг хэрэг. 

Арслан - (7/23-8/22) 
Дотоод тогтворгүй зан чанар тань одоогийн нөхцөл байдлаас зугтаж буйн илрэл байж болох юм. Өөрийн эрч хүчиндээ тулгуурлан асуудлыг нэг мөр шийдээрэй. Таны эрэлхэг зориг, эрч хүч олныг манлайлж, удирдах авъяастай гэдгийг харуулна. Төлөвлөгөө гарган хэр хурдтай явахаа тодорхойлсны дараа үүнээс огт салалгүй зуур. Ганц бие арслангуудын хувьд гэнэтийн урилга хайрын холбоо үүснэ. Харин хосуудын дунд хуучны сэтгэл амтагдана. Хөгжилтэй байж өнөө орой хайртдаа гэнэтийн бэлэг бариарай.   

Охин - (8/23-9/22) 
Таны харилцаа сайжирч, сурч боловсрох, аялал зугаалгаар явах хүсэл нэмэгдэх болно. Бизнес аялалд явах, зар сурталчилгаа хийх, зохиол бичих, интерьер дизайнаар суралцах болон гадаад хэл сурахад маш таатай өдөр. Уулзахыг хүссэн хүнтэйгээ ярилцах боломж гарахгүй бөгөөд санхүүгийн гэрээ хэлэлцээр байгуулахад тааламжгүй. Хүмүүстэй харьцахдаа аль болох тайван байхгүй бол энэ нь таныг нэлээд асуудалд оруулж мэднэ. Тиймээс жүжиг болон ярих урлагийн сургалтанд сууснаар ур чадвар дээшилж, өөртөө итгэлтэй болоход тустай. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Өдрийг өөдрөг, азтай, хөгжилтэй өнгөрөөнө. Утас байнга дуугарч, зочид ирсэн завгүй өдөр байх болно. Олон удаа эрсдэлтэй үйлдэл хийх ба болгоомжтой байхыг анхааруулья. Учир нь та азтай байгаа ч энэ нь байнга таны ялалт гэсэн үг биш. Таны азтай яваа тань хөндлөнгийн хүний уцаарыг хүргэж, зөрчил үүсгэнэ. Хайртын тань хүсэл нь бие биенээ хүндлэх гэдгийг сана. Таагүй санагдсан зүйлээс холдоорой. Асуултандаа хариулт олж чадна. Өөртөө үнэнч байхыг нэгдүгээрт тавь. 

Хилэнц - (10/23-11/21) 
Шинэ сарын шинэ өдөр эхэлж байгаа тул замбараагүй байдал үүсч мэдэх юм. Хилэнцийн ордны хүмүүс удирдагч, шийдэмгий гэдгээрээ олонд нилээд алдартай. Өнөөдөр та буруу, зөвийн алийг мэдэхээ болих байх. Төлөвлөгөөгөө өөрчилж, нээлттэй бай. Ажлаа баталгаажуулах хүртлээ алхам алхмаар урагшил. Зарим Хилэнц хүч тамиргүй юм шиг өөрийгөө мэдэрнэ. Харин хайрын сэтгэл энэ бүгдийг хийсгэж магад. 

Нум - (11/22-12/21) 
Удахгүй таны эртнээс маш ихээр хүсэн хүлээж байсан үр дүн гарах боломж нээгдэнэ. Ажил хэргээ гүйцэтгэхдээ зөн совиндоо найд. Од эрхэсийн урсгал таны амьдарлын эрч хүчийг мэдэгдэхүйц өсгөнө. Уулзалт, ажил хэргийн гэрээ хэлэлцээрүүд амжилттай болж, ашиг хонжоо авч ирнэ. Бичиг баримт дээр ажиллах болон бүрдүүлэхдээ анхаарал болгоомжтой байж, алдаа гаргахаас сэрэмжил.   

Матар - (12/22-1/19) 
Шинэ cap эхлэхэд оддын эрхшээлээр матрынхны нэр алдар өснө. Ийм бодит хандлага байгаа үед өөрийн ойрын хүсэл, холын мөрөөдлөө биелүүл. Хэлбэр галбираа барьж байхын тулд өглөө оройдоо алхаж бай. Хяналттай, зохион байгуулалттай арга барилаар хөлсөө гаргах нь танд зохимжтой. Хайр дурлал урагшгүй байна. Сугар гараг бусад гарагуудтай сөрөг холбоотой байх үед таны сэтгэл хөдлөл ирэх долоо хоногоос бэрхшээлтэй тулгарах тул тогтвортой тайван байдлыг ол. 

Бумба - (1/20-2/18) 
Орой ажлаа эрт дуусгаад чөлөөт цагаа сонирхолтой өнгөрөө. Дур булаам байдал, мэргэн ухаанаараа даргадаа ч нөлөө үзүүлэх болно. Чөлөөт цагаа уран зураг зурах, дуртай хөгжмөө тоглож сурах гэх мэт урлагтай холбоотой өнгөрөөхийг хүсэх бололтой. Өөрийн хүссэн зүйлдээ амжилт гаргаж чадах тул бүү санаа зов. Зарим Хумх өөрийн дарга, хамт ажиллагсаддаа сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц санаа олж чадна. Сайшаал магтаал авч баяртай байх болно. 

Загас - (2/19-3/20) 
Хүчтэй, аз туршсан байдал тань боломжтой гэж бодож байгаагүй зам өөд хөтлүүлэх болно. Хилэнцийн ордонд байгаа Нар гэрийг тань гэрэлтүүлэх бөгөөд таныг аялж эсвэл өөр тийшээ нүүхэд тань өөр өөр амьдралын хэв маягийг үзүүлж, амжилтанд хүргэх шинэ санаануудыг танилцуулна. Гэрийн тань ажил ярвигтай болж, овоорч мэднэ. Хэрвээ та үүрэг хариуцлагаа зохицуулж чадахгүй байвал энэ хэдэн өдөрт юу юу хийх тухай жагсаалт гаргах хэрэгтэй.