"ДОЗ плас" энтертайнментын жүжигчин А.Мөнгөнзул буюу Зулаа сошиал орчинд идэвхтэй нэгэн. Түүний хувьд нүүр номоороо дамжуулан явсан газрын сонин сайхан, шинэ уран бүтээлийнхээ талаар цахим андуудтайгаа мэдээллээ үргэлж хуваалцсаар ирсэн. Харин саяхан өөрийн багын нандин зургаа "Эгч бид хоёр хэ хэ. Чиний зорилго ялагдлаар төгссөн ч битгий цөхөр, бүү ухар. Учир нь ялагдал гэдэг дамжлагаар ороогүй ялалтад хүрсэн хүн байхгүй" хэмээх тайлбартайгаар цахим хуудаснаа нийтэлсэн нь энэ. Үнэхээр ч ялагдал гэдэг дамжлагаар ороогүй ялалтад хүрсэн хүн байхгүй биз ээ. Дашрамд дурдахад, "ДОЗ плас" энтертайнментын "Элэг нэгтэн" кино Мумбайн кино наадмын шилдэг долоон киноны нэгээр тодроод байгаа бөгөөд тус наадмын эцсийн дүн ирэх 12 дугаар сард гарах юм.