11.02

”Нийслэлийн айл өрх, албан байгууллагын халаалт хэвийн болсон” гэв

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК есдүгээр сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, аравдугаар сарын 1-нээс аж ахуйн нэгжүүдийн халаалтыг залгаад байна. 2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨКХ аравдугаар сарын 6-ны байдлаар 2030 барилга, 16 цэцэрлэг, 75 сургууль, 56 эмнэлэгт халаалт өгөөд байгаа аж.
Мөн халаалт болон халуун ус тасалдах доголдохтой холбоотой гомдол саналыг шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авч шийдвэрлэж байна. Нийслэлийн хэмжээнд төвлөрсөн дулаантай айл өрх, албан байгууллагын халаалт хангалтгүй хэмжээнд байна гэсэн гомдол гараад буй. Энэ талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас "Гаднах температур хүйтэрч байна. Үүнтэй холбогдуулан манай инженер техникийн ажилтнууд тохиргоо хийсэн. Тохиргоо хийх үед даралт унасан учраас халаалт муудсан. Дөнгөж сая авсан мэдээллээр тохиргоо хийгдэж дууссан, халаалт хэвийн болсон" гэлээ.